ЭЕШ-ын нээлттэй өдөрлөг болно

ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар өнгөрсөн хоёрдугаар сарын 01-ний өглөө 09:00 цагт эхэлсэн билээ. Тэгвэл Боловсролын үнэлгээний төвөөс ирэх сарын 01-нд элсэгчдэд зориулан нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулахаар болжээ. Өдөрлөгийн үеэр элсэгчдэд элсэлтийн ерөнхий шалгалтын талаар мэдээлэл өгөх юм байна.

 

Мөн элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хийх, санал гомдол, өргөдөл, хүсэлтийг хүлээн авч асуудлыг шийдвэрлэж өгөхөөр төлөвлөжээ. Түүнчлэн энэ үеэр ЭЕШ-ын шалгалтын сорил даалгавар авч дүнг нь таницуулахаас гадна өдөрлөгт хүрэлцэн ирсэн элсэгчдэд “Элсэлтийн ерөнхий шалгалт”, “Мэргэжил сонголт” гэсэн сэдвээр лекц тавих аж. 

Дашрамд сонирхуулахад, ЭЕШ-ын бүртгэл ирэх сарын 14- ний оройн 18:00 цагт дуусах бөгөөд хугацаа, цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй гэдгийг албаныхан сануулж байна.

Буцах

Мэдээллийн булан